“Hyundai” компани алхдаг машин хийх үү

“Hyundai” компани анх 2019 онд загварыг нь танилцуулж байсан, дөрвөн хөлтэй алхдаг машины шинэ хувилбарыг ил болгожээ. Тус компани алхдаг робот хийдэг “Boston Dynamics” компанийн хувьцаанаас их хэмжээг худалдан авсны дараа тэрхүү шинэ хувилбараа танилцуулсан байна.

 

Тэрхүү Алхдаг машиныг “Transforming Intelligent Ground Excursion Robot” буюу “TIGER” хэмээн нэрлэжээ. “TIGER”-ийн загварыг жолоочийн бүхээггүй, бүрэн өөрийгөө удирддаг байхаар төлөвлөн гаргасан байна. “Hyundai” компани “TIGER”-ийг энгийн машин хүрэхэд бэрхшээлтэй хол, бартаатай газарт эрүүл мэндийн хэрэгсэл, хоол хүнс хүргэх эсвэл шинжлэх ухааны зорилготой ашиглаж болно хэмээн мэдэгджээ. Ийм учир дөрвөн хөлтэй машин нь дэлхийг өөрчлөх чадвартай хэмээн “Hyundai” үзэж байгаа аж.

Эх сурвалж: The Verge

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments