Б.Баярсайхан : Электрон тамхи нь тархины хорт хавдрыг үүсгэдгийг баталсан уу

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны /тамхины хэрэглээ/ тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсжээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан : “Электрон тамхи нь тархины хорт хавдрыг үүсгэх магадлалтай гэсэн албан бус мэдээлэл байна. Үүнийг баталсан уу. Энэ талаар мэдээлэл байна уу. Ер нь энэ яг эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ. Одоо яг ямар арга хэмжээ авах гэж байна вэ” гэж асуухад,

ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох “Электрон тамхин дээр нэг ийм асуудал байна. Нэг тохиолдол бий. Гэхдээ яг электрон тамхинаас болсон уу гэдгийг хэлэхэд хэцүү. Баттай тогтсон судалгаа байхгүй учир хэлэхэд хэцүү. Баталж хэлэх бололцоо алга” хэмээн хариулжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *