“МИНИЙ ГЭР БҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛЛАДАГ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ТЭРГҮҮН БАЙРЫН ЭЗЭД ТОДОРЛОО

ХНХЯамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс ЕБС-ийн дунд болон ахлах ангийн сурагчдын дунд “МИНИЙ ГЭР БҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛЛАДАГ” хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сэдэвт гар зургийн уралдааныг зарласан билээ.

Уралдаанд 21 аймаг, 9 дүүргээс нийт 80 гаруй бүтээл ирсэн. Тэр дундаа Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори Ирээдүй цогцолбор 1 дүгээр ахлах сургуулийн сурагчид идэвхтэй оролцсон бөгөөд үүнээс эхний болон гутгаар байрын шагналын эзэд тодорсон юм. Тодруулбал 1-р байранд 6д ангийн сурагч У.Урантөгс, 3-р байранд 7з ангийн сурагч Т.Номин нар шалгарлаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг өөрсдийн нүдээр харж, шинэлэг санааг дэвшүүлэн гаргасан тус сургуулийн сурагчдад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар баяр хүргэж, гарын бэлэг гардууллаа.

Гар зургийн уралдааныг “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2022” арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран зохион байгуулав.

Жич:2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 12:00 цагт “МИНИЙ ГЭР БҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛЛАДАГ” сэдэвт гар зургийн уралдаанд ирсэн нийт бүтээлийг танилцуулна. Энэ үеэр шагналт байр эзэлсэн шилдэг бүтээлүүдэд шагналыг нь гардуулна.

Хаяг:Баянзүрх дүүрэг 4-р хороо Шинжлэх ухааны академийн ОДОН ОРОН ГЕОФИЗИКИЙН ХҮРЭЭЛЭН

Холбоо барих:99125262, 99850240

 

 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *