|

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Украинд 39.8 тэрбум долларын тусламж үзүүлэхийг дэмжжээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим мягмар гарагт (2022.05.10) Украинд нэмэлтээр 39.8 тэрбум ам.долларын тусламж илгээх саналыг дэмжсэн байна. Төлөөлөгчид 368-57 гэсэн саналын харьцаатайгаар дэмжжээ. Одоо тэрхүү тусламжийг Сенатууд дэмжвэл Ерөнхийлөгч Жо Байденд хүргүүлж батлуулах юм.

Сенатын олонхын дарга Чак Шумер тус саналыг сенатууд түргэн баталж Ерөнхийлөгч Байденд хүргүүлэх болно гэжээ. Байден тусламжийн бичгийг ирсэн даруйд нь батална гэдгээ даваа гарагт (2022.05.09) мэдэгдсэн юм. АНУ-ын Олон улсын болон стратегийн судалгааны төвийн зөвлөх Марк Кансиан хэлэхдээ дайнаас өмнө АНУ Украин руу жилд 300 сая ам.долларын тусламж илгээдэг байсан бол одоо өдөрт 100 сая долларын дэмжлэг илгээх болсон гэжээ.

Эх сурвалж: CNN, NPR

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *