ХӨЛ ХОРИО: Шанхай хотын зарим хэсэгт эмнэлэг орох, хүнс хүргэхийг хориглоно
Шанхайн албан тушаалтнууд хотын зарим хэсэгт хөл хорионы дэглэмийг чангатган хүнс хүргэх, эмнэлэг орохыг хориглох шийдвэр гаргасан байна. Чангатгасан хоригийн дор компаниуд хүнс хүргэж болохгүй бөгөөд яаралтай эмнэлэг орох шаардлагатай бол эхлээд батламж авах шаардлага гарах аж.
Мөн тус хотод коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийн хөршүүд эсвэл тэдэнтэй ойр амьдардаг иргэдийг албан хүчээр засгийн газрын тусгаарлах байранд шилжүүлж байгаа юм. Халдварын шинэ давлагаа эхэлсний улмаас Шанхайд хөл хорио тогтоогоод долоон долоо хоног өнгөрчээ. Шинээр илрэх тохиолдлын тоо халдварын оргил үеэс их хэмжээгээр буурсан ч гэсэн тус хотын албан тушаалтнууд дэглэмээ чангатгах шийдвэр гаргасаар байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ