|

Н.Түвшинбаяр шүүхэд нөлөөлөхийг завдсан тул цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болжээ

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал өнөөдөр /2022.05.12/  болно. Үүнтэй холбогдуулан талийгаач Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг цахим хуудаснаа Н.Түвшинбаярыг шүүхэд нөлөөлөхөөр завдсан тухай мэдээлэл оруулжээ.

Тэрбээр “Маргааш өглөө шүүх хурал боллоо. Н.Түвшинбаярын талаас шүүхэд нөлөөлөх гэж оролдсон байна. Хайрт ханийг минь үнэхээр хэрцгийгээр үгүй хийчээд бас л их зоригоо. Шударга шүүгч хараат бусаар хэргээ шийдвэрлэхээ илэрхийлж хуульд заасны дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, нөлөөлсөн этгээдийг Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон гэнэ. Шударга шүүхэд дахин би бид итгэж байна. Монголын сайхан ээжүүд эмэгтэйчүүд ханийн минь үнэнч дэмжигч нар минь цагаан сүүнийхээ дээжийг өргөөд мэддэг таринаа уншаад байж байгаарай. Үнэн хэзээд ялах ёстой” хэмээжээ.

ШЕЗ-өөс өнгөрсөн даваа гаригт шүүхэд утсаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нөлөөлөхийг завдсан хоёр этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар өгсөн хэмээн мэдээлсэн билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *