“Наймдугаар сараас халдварлах чадвар, нас баралт өндөртэй ковидын шинэ давлагаа үүсэх эрсдэлтэй байна”
Монгол Улсын тухайд өдөрт батлагдаж буй тохиолдлын 80-90 хувь нь BA2 буюу Омикроны дэд хувилбар байна. Энэ нь Омикроны эх хувилбараас халдварлах чадвар өндөр бөгөөд өмнө нь Омикроноор өвдсөн хүн дахин халдвар авах тохиолдол их байгаа аж.
Мөн ирэх наймдугаар сараас дэлхий дахинаа халдварын BA4, BA5 хувилбарын шинэ давлагаа үүсэх эрсдэл өндөр байгаа учир амны хаалтаа тайлах болоогүй талаар Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.
Энэ талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр хэвлэлд яриа өгөхдөө, “Омикроны давлагааны үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа. Гэхдээ олон нийтийн дунд BA2 гэх халдварын шинэ хувилбар тархаж байна. Шинж тэмдгийн хувьд бол амьсгалын дээд замын халдварын шинж тэмдгийг агуулж байгаа. Хоолой өвддөг, хамраас цус гоожих шинж тэмдэг илэрч байна. Мөн халдварлах чадвар илүү өндөр байна. Өмнө нь өвдсөн хүмүүс болон вакцинаа хийлгэсэн хүмүүс ч дахин халдвар авах эрсдэлтэй байгаа юм.
Бид амны хаалтаа тайлах болоогүй. Дэлхийн улс орнууд цар тахлын тав дахь давлагаанд бэлдэж байна. Учир нь Омикроны BA4, BA5 хувилбар дэгдэж байна. Тухайлбал, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад BA4, BA5 хувилбар эрчимтэй тархаж, өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо гурав дахин нэмэгдэж байна.
Улс орнуудад ойрын үед буюу наймдугаар сараас халдварлах чадвар, нас баралт өндөртэй ковидын шинэ давлагаа үүсэх эрсдэлтэй байна. Дэлхийн улс орнууд цар тахлын тав дахь давлагаанд бэлдэж байгаа. Тиймээс бид вакцины бүүстер тунгаа идэвхжүүлэх, нөөц бүрдүүлэх, эмнэлгийн ор, тоног төхөөрөмжөө бэлдэх гэх мэт ажлыг хийж байна” гэжээ.
Халдвар тархажбуй орноос ирэх хүмүүст хяналт тавиачээ
Битгий солиороод байгаарай.Мөнгө угаалтаар зогсоо!
Ард түмэн тэнэг биш шүү Оюун-Эрдэнэ ээ.
Hi
Эмнэлгийн ажилчид, эмч нарынхаа сэтгэл зүйг сайн бэлдээрэй. Тэд хийдэг ажлаа ч хийж чадахгүй өөрсдийгөө хамгаалсан бусад руу буруугаа чихсэн, амиа бодсон занг гаргадаг шүү. Бэлэн байдал гээд л рекламдаад байдаг том эмнэлгүүд бэлэн биш байсан шүү.
Guts nowshoo
Naadmaar zugeer te hehe. Yamar ch bsan naadam hiilgene. Darga nar ch munguu idej uuna. Daraa ni omicronii neriig barij dahij idej uuh ni.. covid tussan humuust 1 say tugrugnii emchilgee hiigeed ungursun gej yarij bna lee. Bi tussan. gehdee 1 sayiin uilchilgeegee awaagui bgaa shuu. Olon tumnii haraal ta nart tusah blgui dee.
Emchilgee hiilged vldsen mungu awchih ymsan 🤣🤣🤣
Одоо ингэж өвчлүүлнэ гээд бэлддэг болцсийм биш үү.
Ирээдүйд юу болохыг сайн мэдэж байгаа юм шүү
Вакцинтай хүн хүртэл халдаж байхад дахиад вакцин нөөцлөж яахын дахиад хийлгээд яахын вакцины бизнес хичих юмаа. Хэлж байгаа зүйлсүүд нь ямар ч авцалдаа байхгүй.
Юун яасан ВА2 хувилбар, тэр чинь аль хэдийнээ тархчихсан. Одоо ВА5, 6 нь гараад Хятадад бүр ЕХ хувилбар нь гараад байхад…Хятадаас энэ хувилбар орж ирэхээс болгоомжил. Гэхдээ чадахгүй л дээ. Хил онгойнгуут үхэр монголчууд бүгд урагшаа яваад очоод халдвар аваад оруулаад ирнэ. Тэгээд үхсэн хатсаных нь Эрт илрүүлэг, үзлэг энэ тэр хошин шог болно. Дээрээс нь яг үнэндээ өрх, дүүргийн эмнэлгүүд л үйл лайгаа эдэлдэг болохоос том эмнэлгүүд, хувийн эмнэлгүүд оролцдоггүй. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ЭХЭМҮТ-өөс өөр эмнэлгүүд нь өндөр үнэтэй оношилгоо, эмчилгээгээ бодоод мөнгө хөөгөөд алга болдог. ЭМЯ ковидоор хэдэн эмнэлгийн ажилчид хэдэн удаа өвдөж, хэдэн хүн нас барсан талаараа мэдээлэх ёстой шүү. 100 жилийн ой гэж будагтай төмөр тарааж солиорч байхаар ядаж эдгээр хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл ч илэрхийлээгүй, өөрсдөө мөнгө идэх аргаа хийцгээгээд л явж ирсэн. Тэр олон их наяд төгрөгнийхөө тооцоо, тайланг ил гаргах хэрэгтэй. Одоо юу яасных нь бэлэн байдал, бүгд амраад хөдөө гадаа яваад өгнө. ЭМЯ-ныхан, энэ УОК нэртэй тэнэгүүд өөрсдөө ковидтойгоо тэмцэцгээ! Хагас бүтэн сайнгүй хүн амраахгүй элдэв шалдав хошин шоунаад болих хэрэгтэй. Та нар Хөдөлмөрийн хууль зөрчиж байгаа шүү…МАН-аас ял асуух үед та нарын авч ууж идсэн их наядынхаа тайлантайгаа шүүхэд удахгүй очицгоох цаг чинь ирнээ….