|

С.Эрдэнэ : Д.Сосорбарам та бүхний гурил цацах эрхийн чинь төлөө тэмцэж ирсэн хүн юм

Өчигдөр /2022.05.11/ АН-аас  “Монголоо Белариус шиг болгохгүй” нэртэй цуглааныг Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд зохион байгуулах үеэр зарим иргэд гавьяат жүжигчин МУГЖ  Д.Сосорбарам руу гурил цацсан. Эл үйл явдалтай холбогдуулан АН-ын дарга асан С.Эрдэнэ дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “Өнөөдөр ардчилсан Монгол Улсын иргэн зөвхөн үзэл бодлоо илэрхийлсний төлөө нүүр лүүгээ гурил цацуулж доромжлуулах ёсгүй. Д.Сосорбарам та бүхний гурил цацах эрхийн чинь төлөө тэмцэж ирсэн хүн юм” хэмээжээ.

Мөн уг үйлдлийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд тухайн иргэний цацсан зүйл нь гурил эсэхийг шинжээч томилж, тогтоох аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *