Н.Түвшинбаярын хүний амь онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хуралд гэрчээр 10 хүн оролцоно

Өнөөдөр /2022.05.12/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхны шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал эхэллээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлдээд буй. Шүүх хуралдааныг хохирогч, шүүгдэгчдийн хүсэлтийг харгалзан, хаалттай явуулахаар болсон байна.

Н.Түвшинбаяр шүүх хуралд өөрийн биеэр оролцож бу бөгөөл нэр бүхий 10 гэрч оролцах аж. Эрүүгийн хуулийн 11.2 зүйлд 12-20 жил эсвэл бүх насаар нь хорих ялтай.

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.1.онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *