Н.Түвшинбаярыг шүүх хурал завсарлалаа
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2022.05.12/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай эхэлсэн ч түр завсарлаад байна.
Учир нь, оролцогчдын талаас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэхээр түр завсарлаад байна. Одоогоор шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг зөвлөлдөж байна.