|

Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч цөмийн цахилгаан станцын төслөө сэргээхээр шийджээ

Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгчийн засаг захиргаа өмнө нь зогсоогоод байсан цөмийн цахилгаан станцын төслөө сэргээхээр болсныг албаны эх сурвалж өнөөдөр мэдээлжээ.

Ерөнхийлөгч Юн Сүк Ёлын шинэ танхим далайн эргийн Үлжин муж дахь Шин-Ханул төслийн 3 ба 4 дүгээр цөмийн реакторуудын барилгын ажлыг 2025 оны дундаас эхлэн сэргээн үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сонгуулийнхаа сурталчилгааны үеэр Юн Сүк Ёл өмнөх ерөнхийлөгч Мүүн Жэ Иний цөмийн эрчим хүчнээс татгалзах шийдвэрийг цуцлах талаар олон удаа амлаж байсан юм.

Тус бүрдээ 1,400 мегаваттын хүчин чадалтай хоёр реакторын бүтээн байгуулалтын ажлыг Мүүн Жэ Иний засгийн газар 2017 оноос эхлэн зогсоож байжээ.Хэрвээ анхны төлөвлөгөөгөөрөө хэрэгжсэн бол эдгээр реакторууд ирэх онд ашиглалтад орох байсан юм.

Эх сурвалж: Yonhap News

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *