Илтгэгч шүүгч Д.Доржсүрэн татгалзсанаар Н.Түвшинбаярыг шүүх хурал хойшиллоо
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2022.05.12/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай эхэлсэн ч түр завсарлаад байсан.
Тэгвэл илтгэгч шүүгч Д.Доржсүрэн шүүх хуралд оролцохоос татгалзсанаар шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Тэгэхээр шинээр шүүх бүрэлдэхүүн томилогдсоны дараа шүүх хурлын товыг тогтох аж. Өнөөдрийн хуралд цагдан хоригдож Н.Түвшинбаяр, хохирогч, хэргийн газарт байсан 9 гэрч хүрэлцэн ирсэн байна.
Хэргийг шүүхээс татгалзсан шүүгч Д.Доржсүрэнг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүн учраас уг хэрэгт ашиг сонирхлын зөрчил үүсгэнэ гэх хардлага байсан.
Шүүгч Д.Доржсүрэнгийн тухайд 2013-2020 он хүртэл долоон жил АТГ-т мөрдөгчөөр ажиллаж байгаад 2020 оны тавдугаар сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон нэгэн.
ВИДЕО ҮЗЭХ: