|

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ

УИХ-ын 2021 оны хаврын чуулган өнөөдөр  /2021.03.15/ нээлтээ хийнэ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын чуулганыг 75-аас доошгүй хоног хуралдуулдаг болсон учраас жил бүрийн дөрөвдүгээр сард нээлтээ хийдэг хаврын чуулган энэ жилээс гуравдугаар сараас  хуралдаж эхлэх юм. 

Хаврын чуулганаар 50 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөж буй. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга,  Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль,  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай болон Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төслүүд багтаж байгаа.

Өнөөдөр 10:00 цагт хаврын чуулганыг нээлтийн хуралдааны дараа  УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments