ТОДРУУЛГА: З.2 тэрбум төгрөгөөр барьсан төв талбайн усан оргилуур V сарын 20-ноос ажиллана

Хотын дарга асан С.Амарсайхан коронавирусийн цар тахалтай, эдийн засгийн хямралтай үеэр нийслэлийн төсвөөс 3.2 тэрбум төгрөгийг зарлагадаж, хөгжимт усан оргилуурыг барьсан нь тухайн үедээ иргэдийн шүүмжлэлийг дагуулж байв. Төвийн шугамд холбогдоогүй зөөврийн устай ариун цэврийн байгууламжийг шинэчилж, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлнэ хэмээн иргэдийн шүүмжлэлийг үл тоон усан оргилуулаа барьж, ашиглалтад оруулсан.

Гэвч хуучин байсан ногоон байгууламжийг үгүй хийж, дээр нь усан оргилуурын усыг автомашинаар дүүргэж байна гэх шүүмжлэл ахин асуудал дагуулж эхэлсэн билээ. Цаашлаад барих төсөв мөнгөнөөс гадна усан оргилуурыг арчилж тордох цаашлаад ус, тогны зардал нь ашиглалтын хугацаандаа 40 орчим сая төгрөг болдог нь ч хэмнэлтийн горим руу шилжиж буй энэ үед хүнд сорилт болно. Уг асуудлаар Нийслэлийн Хот тохижилтын газраас усан оргилуурыг дүүргэх 400 тонн орчим усыг “Central Tower”-ийн урд талын төвлөрсөн системийн 80-ын шугамаас татдаг бөгөөд ба усан оргилуур бохирдсон усаа өөрөө шүүж татдаг. Мөн усан оргилуурын ашиглалтын зардалд жилд 40 орчим сая төгрөгийг зарцуулдаг хэмээгээд буй.

 

Бид усан оргилуур хэзээнээс эхэлж ажиллах, цаашлаад засвар үйлчилгээ, арчилгаа тордолгоо хийгдсэн эсэх тухай Нийслэлийн хот тохижилтын газрын Шуурхай үйлчилгээний албаны дарга Б.Оргилбаатараас тодрууллаа.

-Талбайн усан оргилуур хэзээнээс эхэлж ажиллаж эхлэх вэ?

-Тавдугаар сарын 20-ны өдөр гэхэд ашиглалтад оруулчих болов уу гэж бодож байна. Урин дулааны цаг, зуны ажиллагаанд зориулан хангах арчлалт, хамгаалалтыг хангах бэлтгэлийг “ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР” ОНӨААТҮГ-ын даргын тушаалаар “Ажлын хэсэг” байгуулж тоног төхөөрөмж болон техник хэрэгсэлд үзлэг хийж холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Жижиг сажиг утас, засварууд хийгдээд явж байна.

-Талбайн усан оргилуурыг автомашинаар ус зөөж дүүргэдэг гэх мэдээлэл байгаа шүү дээ?

-Тэр ташаа мэдээлэл. Усан оргилуурыг анх ашиглалтад орсон цагаас эхэлж төвийн шугамын усаар дүүргэж байсан. Тэр зураг түгсэн нь усан оргилуурыг анх ашиглалтад оруулахдаа оргилуурын усыг түргэн дүүргэхийн тулд л автомашинаас зөөсөн юм билээ. Түүнээс зөөврийн устай гэдэг нь худал.

-Тавдугаар сарын 20-д нээсэн усан оргилуур хэднийг хүртэл ажиллах вэ?

-Зуны туршид, намар хүртэл ажиллана. Цаг агаарын байдлаас мөн шалтаална.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *