Цонхноос дүүжлэгдсэн хүүхдийг аварсан үйл явдал Монголд бус Казахстан улсад болсон
Цахим сүлжээнд Нар хотхоны найман давхрын цонхноос дүүжлэгдэж унах гэж байсан хүүхдийг аварсан талаарх дүрс бичлэг түгээд буй. Тэгвэл тус үйл явдал нь Монголд болсон үйл явдал биш аж.
Тодруулбал, өчигдөр /2022.05.11/ Казахстан улсын Нурсултан (Астана) хотод болж ажилдаа явж байсан Сабит гэдэг залуу найзын хамтаар цонхоор унах гэж байсан гурван настай охиныг хараад яаралтай арга хэмжээ авсанаар охиныг аварч чадсан аж.Гурван настай охины амийг аварсан залуусыг Онц байдлын яамнаас хүндэт тэмдэгээр болон орон сууцаар шагнахаар болсон талаар мэдээлэл байна. Залуус Кызылордагаас барилгын түр ажил хийхээр ирцгээсэн байжээ.