Д.Сосорбарам: Би АН-д эргэн ирж хань болъё, нэгдье
Ардчилсан Намын ээлжит 4/11 хэвлэлийн хуралд Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам оролцож, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Би АН-д эргэн ирж, намынхаа залуу лидерүүдийг тогтолцоог өөрчлөөд өгөөч гэж гуйж, урьж байна. Хувийн өмчид тулгуурласан, хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн эрх чөлөөт капиталист тогтолцоог бий болгоод өгөөч. Үнэт зүйл чиглэл зорилгодоо хариуцлагатай хандаж, нэгдмээр байна. Миний хувьд хань болъё. Төрд нэг ч өмч байлгахгүйгээр бүгдийг нь эрэмбэ дараатай хувьчлаад цаашаа явъя. Бие биедээ битгий хатуурх. Одоо нэгдье. Өнөөдрөөс эхлээд амьсгаа хураах хүртлээ би энэ үзэл санаатайгаа хамт байна” гэв.