ҮЙЛ ЯВДАЛ : “Golden week” Монгол, Японы бизнес экспо эхэлнэ

Тавдугаар сарын 13-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт “Мишээл экспо” төвд “Golden week” Монгол, Японы бизнес экспо эхэлнэ. Утас:88039570, 99103264

9.00 цагт МУИС-д тус сургуулийн Нээлттэй өдөрлөг эхэлнэ.

9.30 цагт ЭМЯ-нд Олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлнэ. Утас: 91118403, 99741854

9.30 цагт МУИС-ийн хичээлийн III байранд доктор, дэд профессор Б.Ундрах, Поул Эрик Нилсэн нар сэтгүүлчдэд зориулан сургалт зохион байгуулна.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт МҮХАҮТ-д Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төслийн хурал болно. Утас: 80486690, 88024059

11.00 цагт “Шагри-Ла” зочид буудалд “Унгарын соёлын өдрүүд” эхэлнэ.

11.00 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д Монголын Эмнести Интернэшнлээс “Цар тахал ба хууль сахиулах ажиллагаа” мониторингийн тайлан танилцуулна.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  Ажилчдын хөгжлийн нэгдсэн холбооноос Барилгын компаниудыг хар жагсаалтад оруулах “Монгол хүч-2050” төслийн талаар мэдээлнэ.

13.00 цагт “Ялалт плаза”-д “Монголын дуу оруулахуйн урлагийн холбоо”-ны нээлт болно.

13.00 цагт “Пума Империал” зочид буудалд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос “ГЭР БҮЛ-ХАМТЫН ҮҮРЭГ” хэлэлцүүлэг зохион байгуулна.

14.00 цагт МУБИС-ийн хичээлийн III байранд нийслэлийн болон орон нутгийн 20 сургуульд дотооддоо үйлдвэрлэн зохион бүтээсэн физикийн хичээлийн багаж, хэрэглэгдэхүүн гардуулна. Утас: 80048494

14.00 цагт БШУЯ-нд “Багш” картын үйлчилгээг нээж, санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Утас: 88024059

14.00 цагт Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 153 дугаар сургуульд XII ангийн сурагчдад зориулсан “Сонирхолтой байгалийн ухаан” өдөрлөг болно. Утас: 90096669

14.00 цагт ОБЕГ-ын Соёлын төвд “Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачлага” эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааны шилдгүүдийг тодруулна. Утас: 86150069

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *