|

Допинг илэрч барилдах эрхээ хасуулсан Э.Оюунболдын гомдлыг хүчингүй болгожээ

Төрийн их баяр наадамд хоёр удаа түрүүлсэн Э.Оюунболдоос өнгөрсөн намар дахин допинг илэрч, түүний барилдах эрхийг МҮБХ-ноос найман жилээр хасах шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл Э.Оюунболд Олон улсын үндэсний спортын арбитрын шүүхэд гомдол гаргажээ. Улмаар тус шүүхээс Э.Оюунболдын гомдлыг хэлэлцээд МҮБХ-ны гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон байна. Ингэснээр улсын арслан Э.Оюунболдын барилдах эрх нээлттэй болж байгаа аж.

О.НОМИН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *