|

ХОЙД СОЛОНГОС :Ковидын 18 мянган тохиолдол бүртгэгдлээ

Цар тахал эхлэснээс хойш хилээ хааж, халдвар илрээгүй гэж байсан Хойд Солонгос улс өчигдөр /2022.05.12/ коронавирусний анхны тохиолдол илэрсэн талаар албан ёсоор мэдээлсэн.

БНАСАУ-ын Төв агентлагаас гаргасан мэдээнд омикрон” BA.2 буюу “стелс-омикрон” хувилбар нэг хүнд илэрсэн гэж дурдсан байлаа. Үүнтэй холбоотойгоор БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв Хорооны Улс төрийн товчоо хуралдаж, хот, тосгон бүрт карантин тогтоосон билээ.

Өнөөдөр өглөө Yonhap агентлагаас одоогийн байдлаар 18 мянган тохиолдол илрээд байгааг мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *