Оросын цэргүүд зэвсэггүй явж байсан энгийн хоёр иргэнийг хороосон бичлэгийн BBC агентлаг цацжээ
Оросын цэргүүд зэвсэггүй явж байсан энгийн хоёр иргэнийг хороосон байна. Энэ бичлэг хяналтын камерт бичигдсэн байсныг ВВС агентлаг олж авчээ.
Байгууллагын хамгаалагч 65 настай Леонид Пляцын амьдралын сүүлийн мөчүүд хяналтын камерын бичлэгт үлджээ. Бичлэгээс үзэхэд хэсэг бүлэг орос цэрэг байгууллагын хашааны гадна ирээд Леонид болон тус байгууллагын удирдлагатай ярилцсан байна.
Дараа нь хоёр цэрэг Леонид болон түүнтэй хамт явж байсан хүний ар нуруу руу хайр найргүй бууджээ. Үүний дараа цэргүүд байгууламж руу нэвтэрч, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Пляц шархадсан ч хамгаалагчийн пост руу очиж тусламж дуудах гэж оролджээ. Тэрээр амь гарч чадаагүй байна. энгийн хоёр иргэнийг хороосон байна. Энэ бичлэг хяналтын камерт бичигдсэн байсныг ВВС агентлаг олж авчээ.
ВВС агентлагийн сэтгүүлч Сара Рейнсфорд Леонидын найз нөхөд болон түүний охинтой ярилцаж энэ тухай сурвалжилга гаргасан байна.
Эх сурвалж: ВВС