Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд мэдээлэл хийнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагаас эхэлнэ. Монгол Улс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр чуулганы хуралдаанд оролцож, мэдээлэл хийнэ.
Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар тавьсан асуулгын хариуг сонсоно.