“New story” хөгжлийн хөтөлбөр Орхон аймагт боллоо

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж буй “New Story” хөгжлийн хөтөлбөр Орхон аймагт өсвөр үе, залуучуудын сургалт нөлөөллийн үйл ажиллагаагаар амжилттай үргэлжилж байна. Үйл ажиллагааны талаар Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал хэлэхдээ: Залуучуудыг идэвхижүүлэх том ажил эхлээд явж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн хугацаа энэ үед ч гэсэн цар тахалтай холбоотойгоор хүсэл тэмүүлэл оргилсон залуучуудад хязгаарлагдмал хаалттай ийм үе байлаа. Залуу насанд зөв чиглэлигй барьж явахад цаг хугацааг үр ашигтайгаар өнгөрөөж чаддаг учраас залуучууд юу хүсэж байна бид боломж бололцоогоороо дэмжлэг үзүүлэх ёстой гэж боддог. Орхон аймаг бол залуучуудын хот учраас  маш их санал санаачлага гаргадаг. Тэр болгонд нь дэмжиж ажиллахыг хичээдэг.

Мөн энэ талаар Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Наранболд: Орохон аймаг 30 мянга гаруй залуучуудтай. Залуучуудын дунд авсан судалгаагаар ажлын байранд очих хүртлээ 80 хувь нь 1 жил ажлын байраа хайж байна. 50 орчим хувь ньв төгссөн мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байна. Тиймээс залуучуудад хөдөлмөрийн зах зээлд тэнцвэртэй хэлбэрээр сонгуулах нь өнөөдрийн нөхцөл байдалд чухал юм.

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *