“TIME” сэтгүүл МУ-ын Засгийн газрын гишүүн Б.Болор-Эрдэнийг шинэ үеийн удирдагчаар онцолжээ
“TIME” сэтгүүл Монгол Улсын Засгийн газрын хамгийн залуу гишүүн болох Б.Болор-Эрдэнийг шинэ үеийн удирдагч нарын нэгээр онцолсон байна. Тус нийтлэлийг уншигч та бүхэндээ багцлан хүргэе.
Болор-Эрдэнэ хүчин чармайлтын үр дүнд Засгийн газарт ажиллах болсон. Тэрбээр 14 настай байхдаа ахлах сургуулиа төгсөж, 18 настайдаа их сургуулиа дүүргэсэн байна. Үүний дараа Болор-Эрдэнэ Оксфордын их сургуульд суралцаж төгсөөд Дэлхийн Банк болон НҮБ-д ажиллажээ. 2020 онд тэрбээр 650 гаруй засгийн газрын үйлчилгээг цахимжуулсан “E-Mongolia” платформыг гаргахад тусалсан.
“Time” сэтгүүл түүний жишээ бол манлайлагчийн үүрэг гүйцэтгэн удирдах алба хаших нь залуу эмэгтэйчүүдэд ямар хэцүү байдаг вэ гэдгийг харуулж байна гэж бичжээ. Болор-Эрдэнэ “Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй” гэж хэлсэн байна.
Тэрбээр мөн дижитал ертөнцийг эмэгтэйчүүдэд илүү ээлтэй болгохын төлөө ажиллаж байгаа юм. 2021 онд Болор-Эрдэнэ “Girls for Coding” гэх газрыг үүсгэн байгуулж хөдөө орон нутгийн 30 охидод зөөврийн компьютер бэлэглэж, сургалтад хамруулжээ. Энэ жил 50 охидыг сургалтад хамруулах төлөвлөгөөтэй байгаагаа Болор-Эрдэнэ илэрхийлсэн юм.
Эх сурвалж: TIME
Б.БУЯНДОРЖ