|

Илон Маск Твиттерийг худалдаж авахаа түр хойшлуулжээ

Өнгөрсөн сард дэлхийн хамгийн баян хүн Илон Маск Твиттер компанийг 44 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болсон билээ. Тэгвэл тэрбээр тус компанийн худалдаж авахаа түр хойшлуулж шийдвэр гаргаснаа баасан гарагт мэдэгдсэн байна. Маск Твиттерийн нийт хэрэглэгчдийн хэдэн хувь нь спэм эсвэл худал аккаунт болохыг шинжилж дуустал худалдан авалтаа хойшлуулах болжээ.

Энэхүү мэдээлэл гарсны дараа Твиттер компанийн хувьцааны үнэ  20 хувиар буурсан байна. Хэсэг хугацааны дараа Маск худалдаж авах саналаасаа буцахгүй гэж жиргэхэд хувьцааны ханш бага зэрэг нэмэгджээ. Тэрбээр Твиттерийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх платформ болгож өөрчлөх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Маск тус компанийг худалдаж авах саналд хүрэхээсээ өмнө “Твиттер олон нийтийн ашигладаг платформ хэрнээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зарчмыг баримталдаггүй нь ардчиллын үндэс суурийг үгүйсгэж байгаа хэрэг” гэж жиргэж байсан юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *