Өвөрхангай аймагт малдаа яваад сураггүй болсон малчдын зарим нь одоо ч олдоогүй байна

Энэ сарын 14-15-нд шилжих  шөнө гарсан хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас малдаа яваад сураггүй болсон малчдыг эрэн хайх ажил үргэлжилж байна. Өвөрхангай аймагт л гэхэд  эрэн хайх аврах 2 бүлэг эрлийн ажлыг  үргэлжлүүлж байна.

Тодруулбал,

  • Төгрөг суманд 8 дуудлага ирсэнээс 2 ажлын хэсэг гаргаж, 11 иргэн сураггүй алга болсоны 8 иргэнийг олж 3 иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж  байна.
  • Хархорин суманд 1 дуудлага ирсэнээс 2 ажлын хэсэг гаргаж, 1 иргэн сураггүй алга болсоны эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
  •  Гучин-Ус суманд 3 дуудлага ирсэнээс 2 ажлын хэсэг гаргаж, 3 иргэн сураггүй алга болсоны 2 иргэнийг олж, 1 иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж  байна.
  • Баян-Өндөр суманд 1 дуудлага ирсэнээс 1 ажлын хэсэг гаргаж, 3 иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж  байна.

Өлзийт суманд 2 дуудлага ирсэнээс 2 ажлын хэсэг гаргаж, 5 иргэн сураггүй алга болсоны 3 иргэнийг олж, 2 иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж  байна.

Есөнзүйл суманд 2 дуудлага ирсэнээс 2 ажлын хэсэг гаргаж, 2 иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж  байна.

  • Богд суманд 2 дуудлага ирсэнээс 2 ажлын хэсэг гаргаж, 2 иргэн сураггүй алга болсоны 1 иргэнийг олж, 1 иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж  байна.
  • Баруунбаян-Улаан суманд 2 дуудлага ирсэнээс 2 ажлын хэсэг гаргаж, 2 иргэн сураггүй алга болсоныг олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
  • Малдаа яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *