Дундговь аймагт хоёр хүн эндэж, 78 хүнийг эрэн хайж байна
Дундговь аймагт өнөөдөр өглөө 7 цагийн байдлаар 455 хүн алга болжээ. Үүнээс 377 хүнийг олсон бөгөөд эрлийн баг 78 хүнийг хайж байгаа аж.
Мөн хоёр хүний амь нас эрсдсэн байна.
Дунд говь аймагт 223 албан хаагч эрэн хайх аврах ажиллагааг сум орон нутагт зохион байгуулж байна.