Britney Spears хэвлий дэх хүүхдээ алдсан харамсалтай мэдээгээ фенүүдтэйгээ хуваалцжээ

40 нас хүрч буй дуучин Бритни Спирс хүсэн хүлээж байсан хүүхдээ алдсан тухай харамсалтай мэдээг фенүүдтэйгээ хуваалцжээ. 

Хэдхэн долоо хоногийн өмнө хөл хүнд болсноо зарлан аз жаргалаар бялхаж байсан тэрээр “Энэ бол ямар ч эцэг эхийн хувьд аймшигтай мөч. Магадгүй бид цааш явах боломжтой болсон үедээ зарлах ёстой байсан байх. Гэхдээ бид энэхүү жаргалтай мэдээгээ хуваалцахдаа маш их баяртай байсан. Бид энэхүү жаргалтай гэр бүлээ цаашид дахин өргөжүүлэхийн тулд хичээх болно. Та бүхнийхээ дэмжлэгт талархаж байна. Энэхүү хүнд хэцүү үеийн нууцаа хадгалахыг хүсэж байна” хэмээжээ.

Түүний найз залуу Сэм Асгари энэ жил 28 нас хүрч байгаа бөгөөд түүний хувьд анхны хүүхдээ хүлээж байсан. Бритни Спирсийн хувьд экс нөхөр Кевин Федерлайнаас хоёр хүүтэй болсон бөгөөд хөвгүүд нь 16, 15 нас хүрч байгаа билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *