СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найман настай хүүхэд, гэртэйгээ хамт шатаж амиа алджээ
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан багийн “Ар хөндлөн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 56 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 15-ны өдрийн 10:04 цагт хүлээн авчээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 56 км замыг туулан очиход малчин Н-ын 5 ханатай гэр шатаж, Ж /8 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ гал түймэрт өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.