Э.Бат-Үүл : “Үхлийн тоглоом 2”-ыг дахин зарлаж болзошгүй байна. Түүх давтагдах нь
Нийслэлийн АН-аас өнгөрөгч долоо хоногт “Монголоо Беларусь болгохгүй” нэртэй цуглааныг Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд зохион байгуулах үед тус намын дарга Э.Бат-Үүл “Путиний гар хөл болж байгаа хүмүүстэй тэмцэнэ” хэмээн ярьж байв. Мөн энэ үеэр нэгэн иргэн АН-ын гишүүн Д.Сосорбарам руу гурил цацаж эсэргүүцлээ илэрхийлсэн.
Тэгвэл өнөөдөр /2022.05.15/ тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр “1920-1940 онд хамгийн ихээр монгол хүнийг алж чадах хүнийг улсынх нь удирдагч болгох “үхлийн тоглоом 1” ажиллагааг Сталин Монголд явуулжээ. 40-өөд мянган монголчуудыг алсан Чойбалсан шалгарсан! Бүү март! “Үхлийн тоглоом 2″-ыг дахин зарлаж болзошгүй байна. Түүх давтагдах нь ээ” гэв.