Ц.Содномдорж арслан Сингапурт гэмт хэрэгт холбогджээ
Цэдэвийн Содномдорж 2006 онд аймгийн арслан цол хүртсэнээс хойш Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд эр бяр, уран барилдаанаараа бөх сонирхогчид, түмэн олноо баясгаж, басхүү хүндлэгдэн Улсын арслан хэмээх өндөр цолонд хүрсэн бөх. 1986 онд төрсөн тэрбээр, өөрийн уйгагүй хөдөлмөрөөр олон жил өсөх хэмнэлээр уйгагүй амжилт үзүүлэхийн зэрэгцээ Монгол бөхийн найраа, допинг хэрэглэхийн эсрэг тэмцэж байв.
Гэвч, агуу их амжилт, шударга үйлдэл нь хаачив? гэмт үйлдэлд нэр холбогдсон бололтой. Манай сайтын зүгээс өмнө “Хонгилын прокурор асан Б.Баярмагнай Сингапурт саатуулагдлаа! гэсэн нийтлэлдээ “Б.Баярмагнай нь манай нэгэн алдартай бөхийн хамт саатуулагдсан гэх ба ирэх сард шүүх хурал Сингапурт болж ял шийтгүүлэх магадлал өндөр байгаа гэсэн мэдээлэл байна.” гэж мэдээлж байв.
Харамсалтай нь, хонгилын гэгдэх, нийслэлийн прокурор асан Б.Баярмагнайтай хамт байж, хэрэгт холбогдсон гэх бөх нь Улсын арслан Ц.Содномдорж юм. Эх сурвалжийн мэдээлснээр, тэд хулгайн хэрэгт холбогдсон бололтой.
Ц.Содномдорж нь Хѳвсгѳл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат ШШГЕГ-ын Сүлд биеийн тамир спортын хороо, Хѳвсгѳлийн хүчтэн бѳхийн дэвжээ, “МОНОС” группын бѳх, Улсын арслан, дэд хурандаа цолтой юм.
Тэрээр “Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл, муутай нөхөрлөвөл могойн хор” гэгчийн үлгэрийг саналтай.
Ард олон, төр засгийнхаа хүндлэл, хайран сайхан нэрийг хүндлэн дээдэлж явах учиртайсан.
Эх сурвалж: Dailynews.mn