Австралийн цагдаа нар МУ-ын иргэд байж магадгүй хүмүүсийг эрэн сурвалжилж байна
Австралийн Нью Соут Уэльс мужийн цагдаа нар Монгол Улсын иргэд байж магадгүй гурван хүнийг эрэн сурвалж, олон нийтээс тусламж хүссэн байна. Ням гарагийн (2022.05.15) шөнө Стратфилд төмөр замын буудалд зодоон болж байна гэх дуудлагаар цагдаа нар очжээ.
Бурвүүд болон Аубурн хотын цагдаа нар дуудлага өгсөн газарт очоод машины зогсоолын ойролцоо толгойдоо гэмтэл авсан эрэгтэйг олсон байна. Гэмтэж, биеийн байдал нь хүнд байсан 31 настай эрэгтэйг Нью Соут Уэльс мужийн түргэн тусламжийн газар “Royal Prince Alfred”-ийн эмнэлэгт хүргэжээ. Гэрч нарын мэдүүлснээр гэмтсэн хүн рүү халдсан гурван эрэгтэй галт тэрэгний буудал руу зугтсан аж. Тус мужийн цагдаа нар халдагчдын гадаад үзэмжийг Ази царайтай, хар үстэй албан ёсны сайт дээрээ бичсэн байна .
Эх сурвалж: NSW Police Force
Б.БУЯНДОРЖ