“Мах Импекс” ХХК : Эмээлтэд байгаа компани нь манай компанийн хаяг, шошгийг хууль бусаар ашиглаж, бусдыг төөрөгдөлд оруулж байна

“Мах Импекс” ХХК-ийн салбар үйлдвэр болох “ХКҮ” компани эрүүл ахуйн чанар хангахгүй бохир орчинд мах бэлтгэж, элдэв бодис хольж, Хятад руу гаргадаг гэх мэдээлэл цахим орчинд түгээд буй. Энэ талаар “Мах Импекс” ХХК-ийн борлуултын менежер тодруулга хйижээ.

Тэрбээр Химийн бодистой мах хадгалж, худалдаалсан байж болзошгүй гэх Эмээлтэд байгаа компани нь “Мах импекс” болох “ХКҮ” ХХК-тай ямарч хамааралгүй. Манай компанид мах нийлүүлэх тусгай гэрээ, эрх, зөвшөөрөл байхгүй. Тус компани нь манай компанийн хаяг, шошгийг хууль бусаар ашиглаж, бусдыг төөрөгдөлд оруулж, манай компанийн нэр хүндийг унагааж байна. Манай компанийн хуулийн зөвлөх тус үйлдвэрийн талаар цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Удахгүй үнэн тогтоогдох байх. Бид өөрсдийн үйлдвэртэй, өөрсдөө махаа нийлүүлж, эрүүл хүнсийг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн. Бид удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно” гэжээ.

May be an image of text

 

 

А.ЭНХЖИН

 

Similar Posts

One Comment

  1. Жонхуу арьсаа хамгаалаад жүжиг найруулав. Шинэ халаадаа өмсөөрэй ширээний бүтээлгээ солиорой гэдэг зураг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *