Үндэсний бодлогын хорооны гишүүнд Ц.Элбэгдорж нэрээ дэвшүүлжээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан энэ сарын 1-нд хуралдсан. Хуралдаанаар намын үндэсний дүрэмд өөрчлөлт орсонтой холбогдуулан Үндэсний бодлогын хорооны үйл ажиллагааг зохицуулах журам, Улс төрийн зохицуулалтын үйл ажиллагааг зохицуулах журам болон бусад асуудлыг хэлэлцсэн байдаг.

Тус хороонд буй сул оронд тоонд нөхөн сонгууль явуулахаар болсон. Уг сонгууль энэ сарын 29-нд болох юм. Тэгвэл уг сул орон тоонд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, МУГЖ Д.Сосорбарам нарын хүмүүс нэрээ дэвшүүлсэн байна.

Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр 18.30 цагаас АН-ын асуудлаар өөрийн цахим хуудсаар дамжуулж лайв хийхээр болжээ.

Т.ТҮШИГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *