|

ОБЕГ: Аюулт үзэгдлийн улмаас зургаан хүн нас барж, 81 иргэнийг эрэн хайж байна

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.

Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас нийт есөн аймагт 548 иргэн сураггүй болсон дуудлагыг ОБЕГ хүлээн авчээ. Үүнээс 467 иргэнийг эсэн мэнд олсон байна. Өнөөдөр 09:00 цагийн байдлаар үлдсэн 81 иргэнийг хайх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгааг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир хэллээ.

Түүнчлэн арав гаруй аймагт 58 гэр, 120 гаруй хашаа саравч нурж, 20 байшингийн дээвэр хууларч, 1200 гаруй мал шуурга урууджээ. Эрэн хайж буй 81 иргэний 68 нь Дундговь аймгийнх аж. Аюулт үзэгдлийн улмаас тус аймагт таван хүн, Архангай аймагт таван настай нэг хүүхэд амиа алдсан  байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *