|

Энэтхэг улс буудайны экспортоо зогсоосны тул дэлхийн зах зээлд үнэ нэмэгдэв

Энэтхэг улс буудайны экспортоо зогсоосны дараа дэлхий даяар буудайны үнэ нэмэгджээ. Чикаго хот дахь буудайны үнийн индекс 5.9 хувиар өссөн нь сүүлийн хоёр сард үзэгдэж байгаагүй их нэмэгдэл байсан аж. Энэтхэгт болж байгаа ган буудайн ургацад нөлөөлсний улмаас энэхүү хоригийг тогтоох болжээ. Тус улсын засгийн газар экспортын хориг нь түр зуурынх бөгөөд цуцалж болно хэмээн мэдэгдсэн байна.

Сүүлийн саруудад талх, гоймон гэх мэт гурилан бүтээгдэхүүний үнэ Энэтхэгт их хэмжээгээр нэмэгджээ. Экспортыг цуцлах болсон шийдвэрийг Их Долоон улсын хөдөө аж ахуйн сайд нар шүүмжилсэн байна. Германы ХАА-н сайд Жем Оздемир хэлэхдээ “Хэрвээ улс болгон өөрсдийн зах зээлээ хааж, экспортоо зогсоохыг хүсвэл хямралыг дордуулж болзошгүй” хэмээсэн юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *