Орос улс Сугар гаригт газардах сансрын хөлөг бүтээж байна

Оросын Холбооны Улс Сугар гарагт судалгаа хийх Венүс-Д хөлгийн зураг төслийг гаргаж эхэлсэн бөгөөд ажил хэрэг одоогоор үйлдвэрлэлийн гэрээ хэлцээрийн шатандаа явж байна гэлээ. 

Тухайлбал Оросын Шинжлэх Ухааны Академийн Сансар судалгааны хүрээлэнгийн тэргүүн Лев Зелёня энэ тухай мэдээлэл хийсэн бөгөөд одоогоор инженерчлэлийн ажил хийгдэж байгаа аж. 

Хөлгийн зураг төслийн ажил цаашдаа 2 жил гаруй хугацаанд явагдаж магадгүй бөгөөд ажиллагааны дундуур загвар бүтэц нь тодорхой болох аж. 

Уг ажлыг одоогоор Лавочкин Эн Пи Ө Олон Улсын Шинлэх Ухаан, Технологийн Компани болон Оросын Сансар Судлалын Хүрээлэн нар хамтран дааж авч ажиллаад байгаа юм байна. 

Эх Сурвалж: www.tass.com

П. Ундрах

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *