Хотон шувууны хошуу зарахыг завджээ
Фэйсбүүк цахим орчинд “Oyunchimeg Enkhbat” гэсэн хаягаас “Хотон шувууны хошуу зарна” гэсэн зар мэдээлэл байршуулсныг цагдаагийн байгууллагаас шалгажээ. Тухайн зарыг байршуулсан “Э” гэгч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хотон шувууг хууль бусаар агнаагүй, Казакстан улсын иргэний тухайн улс орондоо олж авч хадгалж байгаа хошууг дамжуулан худалдахаар төлөвлөж, зар байршуулсан байна. Улмаар дээрх үйлдлийн эрх зүйн хариуцлагыг танилцуулан, хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байх талаар ойлгуулж, цахим сүлжээнд байршуулсан зарыг устгуулсан байна.
Б.БАЯРТ