УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсанаас хойш гурван жил өнгөрлөө

Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү гурван жилийн өмнөх эл өдөр буюу 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд амиа алдаж байв. Түүний үхлийн өдгөө ч учир битүүлэг хэвээр бөгөөд, хэрэг нь зүй ёсоор шийдэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн юм.

Гаваагийн Батхүү 1960 оны 5 сарын 19-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрж өссөн. Тэрбээр:

  • 1978 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн дунд сургууль
  • 1983 онд ЗХУ-ын Харьков хотын Инженер-эдийн засгийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр
  • 1999 онд ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын ухааны магистаар тус тус төгссөн юм.

Тэрбээр Авто засварын заводын засварчнаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа сонгогдон, Улсын Их Хурлын дэд дарга, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжил, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын албыг хашиж байв.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *