Өмгөөлөгч Г.Батбаяр охиныг нь сургуулиас хассаныг хууль бус хэмээж, МУИС-ийг шүүхэд өгчээ

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Ариунзаяа “Tom&Toms” кофе шопоор үйлчлүүлж байхдаа бусдын толгой дээр халуун кофе асгасан хэрэгт холбогдсон. Улмаар түүнийг хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутайд тооцож, сургуулийн захиргаанаас чөлөөлөх шийдвэрийг гаргаад байв.

Мөн шалгагдаж байсан хэрэгтэй нь холбоотойгоор шүүхээс хилийн хориг тавьсан. Тэгвэл Б.Ариунзаяагийн аав болох өмгөөлөгч Г. Батбаяр охиныг нь хууль бусаар сургуулиас хассан хэмээн үзэж МУИС-ийг хуулийн байгууллагад өгч, заргалдаж байгаа аж.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *