|

НМХГ: Маханд хугацаа нь дууссан хятад нунтаг бодис хольж байсан нь тогтоогдсон

НМХГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр  “Манай байгууллагад “Эм ди си пи” ХХК-д холбогдох гомдол шуурхай дуудлагын утсаар ирсэн. Хяналт шалгалтаар эрүүл ахуйн шаардлага хангахгүй, агуулахын бүртэлгүй болох нь тогтоогдсон.

Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад шошготой, хугацаа нь дууссан нунтаг бүтээгдэхүүнийг зааваргүй хэрэглэж байсан. Бид бодис,  ямааны махнаас  тус тус 6 төрлийн  дээж авч, мэргэжлийн лабораториудад   шинжлүүлэхээр өгсөн.  Мөн тэнд хэрэглэж байсан ундны ус,  бодисноос 11 төрлийн дээжийг  36 үзүүлэлтээр авч лабораторид хүргүүлсэн. Шинжилгээний хариу өнөөдрөөс гарна. 

Одоогоор байцаагч дээр хариу ирээгүй байна.  Ямартаа ч хаяг шошгогүй бодис хэрэглэж байсан асуудал  дээр нь Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн хэрэг нээнэ” гэлээ.

ВИДЕО ҮЗЭХ: 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *