Тусгаар тогтнолын ордны арын талбайгаас хүний цогцос олжээ
Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах Тусгаар тогтнолын ордны арын талбайгаас нэг хүний цогцос олджээ.
Уг хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад:
“Өнөөдөр өглөө 09:00 цагийн үед Тусгаар тогтнолын ордны арын талбайгаас хүний цогцос олдсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор талийгаачийн хэн болох нь тодорхойгүй байна” гэв.