Б.Жагар: Мөнгөн хандив, зээл, буцалтгүй тусламж завшсан албан тушаалтны хөрөнгийг хураа

Ард түмний штабаас УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн. Тэрбээр дараах шаардлагуудыг тавьжээ. Үүнд:

  • Мөнгөн хандив, зээл, буцалтгүй тусламжийг ил тод шилэн болгож, зориулалтын бусаар ашигласан, завшсан албан тушаалтнуудын хөрөнгийг хураа.
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар цар тахлыг далимдуулан завшсан албан тушаалтнуудад хариуцлага тооц.
  • Эрдэнэс Монгол ХХК -ийн харьяа Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт зэрэг төрийн өмчит уул уурхай компаниудын хулгайг таслан зогсоож, хохирол учруулсан даргатай хариуцлага тооцож, эдийн засгийн үг ашиг тооцох
  • Иргэд, ААН-ийг Монголбанкны  хар жагсаалтаас чөлөөлж, мэдээллийн санг хэвийн болгох
  • Ард иргэдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг хэлэлцэн батлах.
  • Банкууд хорио цээрийн хугацаанд хүү, алданги тооцохгүй байх хуулийн заалттай. Иргэнийн хуулийн 222.2, 232.1-т энэ талаар заасан байдаг. Гэвч энэ хуулийг хэрэгжүүлэхгүйгээр зөвхөн авахаа мэддэг байх ёсгүй. Өнөөдөр Монгол улсад банк гэдэг Вант улс болсон байна.
  • Банк хуулийн дагуу ажиллах ёстой. Энэ мэтчилэн хуулиа хэрэгжүүлдэггүй банкуудын эсрэг  эсрэг зээлээ төлөхгүй,гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байх эрхтэй. Бүх нийтийн хориг арга хэмжээ авах хэрэгтэй.
  • 47 сая төгрөгийн байрыг 30 хувийн урьдчилгаа төлж, банкны зээлээр авахад 2,5 дахин нугалж төлж байна. Санхүүгийн гэмт хэрэгтэй Ард түмний штаб тууштай тэмцэнэ.

ШУУД ҮЗЭХ: 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *