Монгол Улсын арслан Ц.Содномдорж мөрийтэй тоглоомын читон хулгайлсан хэргээр СААТУУЛАГДЖЭЭ
Сингапурт төрийн өндөр албан тушаалтан болон улсын өндөр цолтой бөх гэмт хэрэгт холбогдож, ял авч болзошгүй тухай мэдээлэл цахим ертөнцөд цацагдаад буй. Тодруулбал, нийслэлийн ерөнхий прокурор асан Д.Баярмагнай, Монгол Улсын арслан Ц.Содномдорж нар Сингапурын казинод хулгайн хэргээр саатуулагдсан гэх мэдээлэл түгсэн ч тэд үүнийг үгүйсгэж, тайлбар хийсэн.
Гэвч тэд Сингапурын казинод тоглож байхдаа читон хулгайлж, үймээн дэгдээсэн хэргээр саатуулагдсан бөгөөд тэдэнд 1-3 жилийн ял төлөвлөж байгаа тухай мэдээлэл байна.
Б.БАЯРТ