Турк улс Финланд Шведийг НАТО-д элсэхийг эсэргүүцжээ
НАТО-гийн гишүүн улс болох Турк Финланд болон Шведийг тус холбоонд элсүүлэхийн эсрэг байр суурьтай байгаагаа мэдэгджээ. Даваа гарагт (2022.05.16) Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Шведийг террорист бүлгэмийн үүр хэмээн тус хоёр улсыг НАТО-д элсүүлэхээс эсэргүүцсэн байна. Тэрбээр “Эдгээр улсуудын аль нь ч террорист бүлгэмүүдийн эсрэг байр сууриа тодорхой илэрхийлээгүй” гэж хэлсэн юм. Үүний хариуд Финланд улсын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто Эргодантай зөвшилцөх хүсэл алга хэмээжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ