Мөрийтэй тоглож байсан иргэдийг үйлдэл дээр нь барьжээ

Төрийн байгууллагад өндөр албан тушаал хашдаг гэх нэр бүхий 18 иргэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт  мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ баригдсан тухай мэдээлэл цацагдаад байна. Тодруулбал, тэднийг өнгөрөгч шөнө тус дүүргийн 15-р хороо 34А байрнаас ЭЦА-ны мөрдөгчид илрүүлсэн аж.

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргээр ял шийтгэл эдэлж байсан Ж.Цэрэндэжид уг тоглоомыг зохион байгуулсан байж болзошгүй байна. Тухайн байршилд дуучин залуугаас гадна төрийн байгууллагуудад ажилладаг хүмүүс, 2-3 удаа ял шийтгэл эдэлсэн болон залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд ч мөн байсан гэх мэдээлэл байна.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *