Г.Занданшатар: Иргэндээ эрүү шүүлт тулгасан бусармаг үйлдэл дахин хэзээ ч гарах ёсгүй
УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөллүүд зочноор оролцдог. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор эдгээр зочид цахимаар чуулганы нээлтэд оролцож байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын нэг ч иргэн хилсээр хэлмэгдэх ёсгүй. Хонгилын гэх эзэнтэй шүүхийг нураах гэж Шүүхийн тухай хуулийг шинэчилсэн. Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл энэ хавар нээлттэй хуралдаанаа зохион байгуулахыг хүсье. Шударга ёсны төлөөх эрхзүйн өөрчлөлтийг УИХ цаашид ч хийх ёстой.
Хуулийн байгууллага хэрэг мөрдөх, илрүүлэх явцад хүний эрхийг хамгаалж байх ёстой. Иргэндээ эрүү шүүлт тулгасан бусармаг үйлдэл дахин хэзээ ч гарах ёсгүй. Боловсролын салбарын багц хуулийн төслүүдэд анхаарал хандуулах ёстой. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг батлахаар төлөвлөж байна. Ёс зүйтэй төрийг л иргэд хүндэлж, дээдэлдэг” гэлээ.
where can i buy priligy in usa Estrogen is known to directly or indirectly inhibit NK cell cytotoxic activity, the latter function of which depends on estrogen induced production of the granzyme B inhibitor protease inhibitor 9 PI 9 by target cells, including BC cells 22, 23