51 настай эрэгтэй эрүүл мэндийн шалтгаанаар нас баржээ
Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах Тусгаар тогтнолын ордны арын талбайгаас нэг хүний цогцос олдсон тухай бид өмнө мэдээлсэн. Тухайн үед цагдаагийн байгууллагаас:
“Өнөөдөр өглөө 09:00 цагийн үед Тусгаар тогтнолын ордны арын талбайгаас хүний цогцос олдсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор талийгаачийн хэн болох нь тодорхойгүй байна” хэмээж байсан.
Тэгвэл тухайн талийгаач эрүүл мэндийн шалтгаанаар гаднын нөлөөгүй нас барсан тухай цагдаагийн байгууллагаас хэллээ.