“Шинэчлэх шаардлагатай нийтийн тээврийн 591 ширхгийг наймдугаар сарын 20-ны дотор татаж авна”
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар нийтийн тээврийн шинэчлэлийн талаар асуудлыг авч хэлэлцсэн.
Энэ талаар Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн 1200 орчим нийтийн тээвэр хөдөлгөөнд оролцож байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны сүүлээр ашиглалтаас хасагдах тээврийн хэрэгслийн тоо 975. Парк шинэчлэлийн хүрээнд 591 автобусыг төр, хувийн хэвшлийн хүрээнд худалдан авахаар бэлдсэн.Тодорхой зээлийн эх үүсвэртэйгээр хоёр жилийн хугацаанд төлж барагдуулах чиглэлтэй ажлуудаа уялдуулж байгаа. 40 орчим сая долларын зээлийн эх үүсвэрийг ашиглалтаар төлж дуусахаар санхүүгийн схем гаргасан. Нийт 975 орчим нийтийн тээврийн байгаа. Үүнээс 591 ширхгийг нь наймдугаар сарын 20-ны дотор татан авах үүргийг холбогдох албаныханд өгсөн” гэв.