Ч.Номин: Циркийн байрыг зориулалтын дагуу ашиглана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд циркийн урлагийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, хэлэлцүүллээ. Энэ тухай Соёлын сайд Ч.Номин:
  • “Аса консалтинг” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах” гэрээнд заасан “Улсын циркийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, циркийн байрыг зориулалтын дагуу ажиллуулах нөхцөл”-ийг хангуулахаар боллоо.
  • Циркийн урлагийн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлого, стратегийг тодорхойлон танилцуулахаар болов
  • Циркийн тэнхимийн сургалтын орчныг стандарт хангасан болгон сайжруулах талаар судлан танилцуулахаар тогтлоо.
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн өмчийн хороог оролцуулан циркийн урлагийн хөгжлийг дэмжих, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *