|

УЛИАСТАЙН ОСОЛ: Автобусанд байсан 11 хүн гэмтэж, ачааны автомашины жолооч амьсгал хураажээ

2022 оны тавдугаар сарын 18-ны 12 цагийн орчим БЗД-ын нутаг дэвсгэр 23-р хороо, Улиастай руу эргэх зам дээр автобус, том оврын машин мөргөлдсөн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна.

Нөхцөл байдлыг тодруулбал: Daewoo маркийн автобустай улиастайн уулзвараас хойш 200 метр орчим зайд Киа бонго маркийн ачааны автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч Киа бонго маркийн автомашины жолоочийн амь нас хохирсон байна.

Хэргийн газарт ОБЕГ, НТТТ, цагдаагийн байгууллагын хамтарсан баг ажиллаж буй бөгөөд Киа бонго маркийн автомашины жолооч 62 настай эрэгтэй, автомашины эд ангид хавчуулагдаж, маш хүнд гэмтсэн, эмнэлэг хүргэгдэх замдаа амиа алдсаныг эх сурвалж хэлэв. Мөн автобусанд байсан 11 зорчигч гэмтсэнийг ГССҮТ рүү хүргэжээ.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments